“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ ШУТИС-БУХС-ийн Нийгмийн ажилтны IV дамжааны оюутан П.Орхон алтан медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж дэлхийн аварга боллоо. Түүний хувьд чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас гурав дахь эмэгтэй дэлхийн аварга болж төрийн далбааг Парисын тэнгэрт мандууллаа.
Тэрбээр Парисын дэвжээнд эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2 ялсан. Улмаар Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж, хагас шигшээд олимпын наадмын хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр буюу 13:0 ялснаар шигшээ барилдаанд шалгарсан билээ. П.Орхондоо сурлагын болон спортын өндөр амжилт хүсье.
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа