Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2016/17 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 78, магистрын 40 дэх удаагийн төгсөлт 2017 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр 50 мэргэжлээр 115, хөтөлбөрийн судлаач 39 мэргэжлээр 115, хөтөлбөрийн 24 мэргэжлээр 73 нийт 303 магистр, бакалаврын 156 мэргэжлээр 2383 үүнээс онцлох дипломтой 116, дипломын зэрэгтэй 66 оюутан төгсөн гарч байна. Түүнчлэн ГУУС-ийн БНХАУ-ын Шандунь сургуультай хамтарсан Геодези 2+2 хөтөлбөрөөр 1, ЭХС-ийн Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 2, МХТС-ийн электрон систем ба мэдээллийн технологи мэргэжлээр 1 төгсөгч хос дипломтой тус тус төгсжээ.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз, Ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал, Сургалтын бодлого, чанарын албаны дарга Д.Ганхуяг болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, салбарын эрхлэгч, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг Ректор Б.Очирбат, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Н.Бэгз нар нээж үг хэллээ. Мөн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Ч.Гулнар төгсөгч оюутнуудад хандан сургааль үгээ хайрлав.
Төгсөгчдөд магистр, бакалаврын диплом олгох Ректорын тушаалыг Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Т.Энхцацрал уншиж танилцуулав. Шилдэг төгсөгч нарт өргөмжлөл гардуулан магистр, бакалаврын онцлох дипломтой төгсөгчдөд дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгсөгчдийг төлөөлөн шилдэг төгсөгч Ц.Доржсүрэн эрдэмтэн багш, профессоруудад хандан баяр, талархлын үгээ хэлэв.
Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт,
амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа