Монгол Улсын засгийн газраас боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, үр дүнг иргэдэд сурталчлах, зөвлөх, үйлчилгээ үзүүлэх зорилготой “БОЛОВСРОЛ 2017” нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус өдөрлөгт оролцож судалгаанд суурилсан нээлттэй их сургууль болох зорилгынхоо хүрээнд хийгдэж буй сургалт, судалгаа түүний агуулгын шинэчлэлээр хийгдэж буй үйл ажиллагаагаа танилцуулав.


Өдөрлөгт эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн, оюутнуудын сургалтын үр дүнд бий болсон мэдлэгээ практикт хэрэгжүүлсэн бүтээлүүд, сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд СDIO санаачлагаар инженерийн боловсрол хэрхэн өөрчлөгдөж буйг илтгэх оюутнуудын бүтээлийг дэлгэн үзүүлэв. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Шим тэжээл судлалын төвийн үзлэг оношилгоо, Механик тээврийн сургуулийн оюутнуудын сонирхлынхоо дагуу хөгжүүлж байгаа алсын удирдлагатай (RC car) спорт загварын машины үзүүлбэр, Мэдээлэл, холбооны сургуулийн багш оюутны бүтээл, И-Нээлттэй институтийн виртуал лабораторийн танилцуулга, оюутны элсэлтийн мэдээлэл зөвлөгөө, сургуулийн брэнд бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээг олон нийтэд хүргэлээ.



ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа