ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх төслийн хүрээнд нийт багш ажиллагчдын дунд “ISO 9001:2015 & CDIO” сэдэвт сургалт семинар 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт семинарын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат, МехТС-ийн захирал, доктор (Ph.D) Д.Цолмонбаатар болон АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, ШУТИС-ийн Сургалтын бодлого, чанарын алба, Менежментийн сургалт, баталгаажуулалтын Эс Эф Си Эс ХХК-ийн төлөөлөл, МехТС-ийн хамт олон нийт 160 гаруй хүн оролцлоо.
Тус сургалт семинарын хүрээнд нийт багш ажиллагчдад Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын талаар нэгдсэн сургалт явагдсанаас гадна сургалтад үр дүнд суурилсан идэвхтэй арга нэвтрүүлэх үйл ажиллагаа болон Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын уялдаа холбооны талаар хэлэлцэн, МехТС-ийн Чанарын бодлогыг батлах үйл ажиллагаа боллоо.
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг их сургууль үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах нь сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёл, манлайллыг хөгжүүлэн их сургуулийн нэр хүнд, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх бодит боломжийг олгох болно.
МехТС-ийн захиргаа
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа