ШУТИС-ийн БАС болон “Баяр Багш” сангаас хамтран “Барилгын механик”-ийн улсын уламжлалт олимпиадыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
I шатны шалгаруулалтыг Барилгын инженерийн чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн 9-н их, дээд сургуулийн нийт 700 гаруй оюутны дунд явуулж, дараагийн шатанд өрсөлдөх оюутнуудыг шалгаруулав. Тус олимпиадын II шатны шалгаруулалтыг 2017 оны 5-р сарын 13-нд ШУТИС-ийн БАС дээр зохион байгуулж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Үндэсний Техникийн Дээд Сургууль болон Батлан Хамгаалахын Их Сургуулийн 50 оюутан авхаалж, мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө. “Баяр багш” сангаас энэхүү тэмцээнийг уламжлал ёсоор ивээн тэтгэсэн ба зохион байгуулах комисст ШУТИС, БАС-ийн Барилгын инженерийн салбарын багш нар ажиллав. Ийнхүү “Статик тодорхой систем” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан олимпиадад дараах оюутнууд шагналт байр эзэллээ.
1-р байр B151350736 М. Дамбийбалжир, ШУТИС-БАС 2+2 хөтөлбөр
2-р байр B151350725 Н.Сувд-Эрдэнэ, ШУТИС-БАС 2+2 хөтөлбөр
3-р байр B151350040 Д.Нацаг, ШУТИС-БАС ИБҮБ-II курс
Тусгай байр B151350125 Х.Хүрэлсүх, ШУТИС-БАС ИБҮБ-II курс
Тусгай байр B151350068 М.Билгүүн, ШУТИС-БАС ИБҮБ-II курс
Энэхүү олимпиадыг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон их, дээд сургуулиуд, нийт багш нар болон “Баяр багш” сангийн хамт олонд ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа