ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль болон компьютер график дизайны оюутнуудын “WHIZZ” клубээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “Алтан хулгана” дизайны экспо наадмыг 2017 оны тавдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд “Хүннү молл”-д СУИС, “Бид монгол агуулга” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Энэ жилийн наадмын онцлог нь “Дизайны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Бидний соёл” сэдэвтэйгээр дизайны шилдэг бүтээлийн уралдаан, Дизайны экспо байлаа.
Наадамд бүтээлээр оролцсон ШУТИС-ийн ҮТС, БАС, СУИС-ийн РТМУС, ДДУС, МУБИС, ХУИС, СИТИ их сургууль, ИЗОУИС, ҮУПТК сургуулиуд өөрсдийн дизайны чиглэлийн сургалтын хөтөлбөрийн онцлог давуу талыг танилцуулсан бөгөөд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын Inspiration, Whizz, Flair, D-Art, Pro-Art, Holz клубууд өөрсдийн үйл ажиллагаа, онцлог, уран бүтээлийг танилцуулан оролцов.
Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой тус арга хэмжээнд 7 сургуулийн 40 гаруй багш нарын удирдлаган дор нийт 271 оюутны 153 бүтээл ирсэнээс,
Уг наадамд оролцсон оюутан залуус өөрсдийн сурсан мэдсэнээ Хүннү моллд хурсан олонд танилцуулж хөрөг зураг, калиграфи, крамек эдлэл, нүүрэн дээр зурах гэх мэт үйлчилгээг үзүүлсэн юм.
Энэхүү наадамд “Бид монгол агуулга” ТББ-ын дизайнер залуучууд өөрсдийн туршлагаас хуваалцаж ирээдүйн залгамж халаа болсон оюутан залуусд
1. “Дизайны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал 2017 оны тавдугаар сарын 03-нд 11:00 цагт ШУТИС-Е-нээлттэй институтийн 405 тоот хурлын зааланд илтгэлүүдээ хэлэлцэж шилдэг бүтээлээ шалгаруулав. Шүүгчээр Сити ИС-ДС График дизайны салбарын эрхлэгч Э.Энхтүвшин, СУИС-ДДУС График дизайны тэнхимийн багш Ш.Мандалмаа, ШУТИС-ҮТС Дизайны салбарын профессор Д.Түмэнболд, Дизайны тэнхимийн дэд профессор Б.Сэргэлэн, Д.Дамдинсүрэн, дизайны салбарын ахлах багш Б.Отгончимэг, Ч.Давааням, Б.Мэндсайхан, багш А.Цэрэндулам нар ажиллаа.
Хуралд нийт 29 эрдэм шинжилгээний өгүүлэл ирснээс Редакцийн зөвлөл уншиж танилцаж магистр бакалаврын 17 эрдэм шинжилгээний өгүүлэлийг шалгаруулан илтгэл хэлэлцүүлэхээр шалгаруулсан бөгөөд шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС-ийн ахлах багш Б.Мэндсайханы удирдсан КГД-IV курсын оюутнууд болох Б.Тогтохтөр Б.Хоролсүрэн Л.Анхбаяр нарын "Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн мэдлэг олгох хичээл" бүтээл Тэргүүн байр эзэлсэн.
2. “Алтан хулгана” наадмын “Visual communication” номинацийн шүүгчээр дизайнер Ж.Бямбабаатар, “Brainstorm” ХХК-ний дизайнер Д.Одонболд, Н.Идэш, “Урлан” студийн график дизайнер, зурагчин Г.Ганзориг, “СББ” компаний дизайнер Б.Отгонбадрах, “Мобиком” компаний дизайнер Г.Даваасүрэн, “Монгол контент” ХХК-ний дизайнер А.Анхбаяр, ШУТИС-ҮТС Дизайны салбарын багш О.Гантулга, “Интерьер, экстерьерын дизайн” номинацийн шүүгчээр “BBO” ХХК-ний захирал Б.Батсайхан, Барилга, хот төлөвлөлтийн хэлтэсийн дарга Т.Ганзориг, “Idart” компаний захирал Б.Ариунболор, Таван орд ХХК-ний захирал Д.Батсайхан ШУТИС-ҮТС дизайны салбарын багш О.Гантулга, “Эдэлхүүний дизайн” номинацийн шүүгчээр дизайнер Д.Эрдэнэбат, “Extrude construction” ХХК-ний захирал У.Батмөнх, “Уран холболт” ХХК-ний дизайнер Д.Энхсайхан, ШУТИС-ҮТС ахлах багш Ч.Давааням ШУТИС-ҮТС Дизайны салбарын багш О.Гантулга нар тус тус ажиллаа.
Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:
Энэхүү наадамд идэвхтэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн наадамдаа уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье. “Алтан хулгана 2018” сэдэв нь “Ирээдүйн нүүдэл” сэдвийн дор болохоор шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж шийдвэрлэлээ.
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ Эрдэм шинжилгээний хурал ажилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Эко боловсролын аян 2025 “ШУТИС-ийн цэмцгэрүүд”
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д. Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад”