ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбараас ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 5 дугаар сарын 05-нд амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг нээж ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хуралд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээс 13 аман, 13 үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэл хэвлэгдлээ. Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, Механик тээврийн сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Орхон аймаг дахь Технологийн сургууль, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА, Уул, уурхайн хүрээлэн, МУИС, МҮИС, Монголын Алт корпорац, ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эрдэс, түүхий эдийн химийн технологийн чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ явуулдаг нийт 10 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаач нар оролцлоо.
Энэхүү хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан нь хурлын нэг онцлог боллоо.

“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон нийт эрдэмтэн, судлаач, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Хурал зохион байгуулах комисс
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа