ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн олимпиад 2017 оны 05 дугаар сарын 6-нд мэдээллийн сүлжээний инженерийн улсын 3-р, их дээд сургуулиудын оюутнуудын дунд мэдээллийн сүлжээний 7-р олимпиад төрөлтэйгөөр ШУТИС-МХТС-ийн Дээд боловсролтой холбооны инженер бэлтгэж эхэлсний 50 жилийн хүрээнд МХТС болон Үндэсний дата төв хамтран зохион байгууллаа.
Олимпиад хоёр үе шаттайгаар цахим хэлбэрт явагдсан нь онцлог байлаа. Дээрх олимпиадыг “ДДиш” ХХК, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, MTV, iTool ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэж ажилласан юм.
Олимпиадын эхний шатанд Монгол Улсын их, дээд сургуулийн 80 оюутан, мөн дотоодын мэдээллийн технологийн компаниудын 40 инженерүүд оролцож хоёр үе шаттайгаар өрсөлдсөн. Үүнээс 2-р шатанд шилдэг 15 инженер, шилдэг 15 оюутан шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөж аврагуудаа шалгарууллаа.
Сүлжээний инженерийн улсын тэмцээний тэргүүн байрт “Юнител” ХХК-ийн инженер Н.Мархаажий, дэд байранд “Юнител” ХХК-ийн инженер Ж.Алтай, гутгаар байранд “Юнивишн” ХХК-ийн инженер М.Тэргэл нар тус тус шалгарав. Мэдээллийн сүлжээний олимпиадын тэргүүн байрт МУИС-ХШУИС-ийн оюутан З.Цолмон, дэд байранд МУИС-ХШУИС-н оюутан М.Мөнх-Эрдэнэ, гутгаар байранд ШУТИС-МХТС-ийн оюутан Б.Булган нар тус тус шалгарсан байна.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа