
Хэрлэнгийн геологийн олон улсын экспедицийн эрдэм шинжилгээний XX бага хурал 2017 оны 5 сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Хуралд 100 шахам эрдэмтэн багш, докторант, магистрант нар өөрсдийн судалгаа, шинжилгээний үр дүнгээ, шинэлэг санаа бүтээлээ 2 өдөр өргөн хэлэлцүүллээ. Хоёр хөрш ОХУ, Хятад, Японы нэртэй эрдэмтдээс гадна залуу судлаачид, эрдэмтэд, оюутан, магистрант өргөн оролцов. Хурал англи, орос хэлээр явж залуучуудын хэлний чадвар сайн байгаа нь харагдаж байлаа.

Төв номын сангийн хурлын танхимд проректор Ч.Баасандаш, захирал Б.Чинзориг нар хурлыг нээж үг хэлэв.

Хурлын завсарлагаанаар татуулсан зураг.

Хурлынхан Горхийн боржингийн биетэд геологийн маршрут хийж, Мэлхий хадны дэргэд дурсгалын зураг татуулав.

60 жилийн өмнө Горхийн Болорын уурхайд ажиллаж, нээсэн ордоо ардын багш, профессор Ж.Лхамсүрэн танилцуулсан нь сонирхолтой байлаа.

Горхийн сургалтын дадлагын баазад хичээллэж байгаа оюутнуудтай аяллыхан уулзалт хийв.
ГЕОЛОГИ, ГИДРОГЕОЛОГИЙН САЛБАР
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа