Монголын Мэдээллийн Технологийн Консорциумаас санаачлан, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан “Монголын Мэдээллийн Технологи” эрдэм шинжилгээний хурал тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын ивээн тэтгэгчээр Б.Ууганбаяр захиралтай Интерактив Компани, Ч.Чимиддорж захиралтай Ай Би Ай компани, Г.Гантуяа захиралтай Монголконтент компани ажиллав.

Энэхүү хурал нь Монголын мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, судалгааны явуулдаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаач нарын өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, шинжилгээний ажилтай танилцаж хэлэлцдэг бөгөөд энэ жил “Мэдээлэл, холбооны технологи боловсролд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.
ММТ–2017 эрдэм шинжилгээний хуралд “Мэдээлэл, холбооны технологи боловсролд”, “Дүрс боловсруулалт, дүрслэл”, “Их өгөгдөл”, “Дохио боловсруулалт”, “Мэдээллийн технологийн хэрэглээ”, “Удирдлагын cистем” гэсэн 6 салбар хуралдаанаар 10 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 47 аман болон үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, сонгогдсон сайн бүтээлүүдийг нэгтгээд “Хурлын эмхэтгэл” -ийг гаргалаа.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын цар хүрээ улам өргөжин тэлж, мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй төрийн байгууллага компани, 10 гаруй бизнесийн компаниудын төлөөлөл оролцож байгаа нь энэ удаагийн хурлын бас нэг онцлог болж байв.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа