ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход туслах үүднээс ШУТИС-ийн мэргэжил, хөтөлбөр, хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл өгөх, таниулах, сурталчлах зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ШУТИС-ийн Хурлын танхимд зохион байгуулж уг өдөрлөгт Ерөнхий боловсролын 38 сургуулийн 200 гаруй сурагчид оролцлоо. Энэхүү өдөрлөгийг нээж ШУТИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор, дэд профессор П.Жаргалтуяа ахлах ангийн сурагчдад хандан үг хэллээ.

Сургалтын бодлого, чанарын албаны мэргэжилтэн Д.Батдорж сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгч ШУТИС-ийн 2017/18 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх мэргэжил, хөтөлбөр, түүний онцлог, элсэлтийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн Оюутны хөгжил, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа ШУТИС-ийн оюутанд үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаа, тэтгэлгийн талаар мэдээлэл өгч оюутнуудыг суралцахаас гадна оюутны хувь хүний хөгжил чухал бөгөөд хөгжих олон боломжтойг сурагчдад онцолж хэлэв.

1000 инженер төслийн хүрээнд Японд суралцах хөтөлбөрийн танилцуулгыг Инженерийн дээд боловсрол төслийн бакалаврын сургалтын хамтарсан хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнханд хийлээ. Өдөрлөгийг төгсгөлд Коосен загварын Технологийн дээд сургуулийн видео танилцуулгыг сурагчдад үзүүллээ.

Мөн өдөрлөгийн үеэр Хурлын танхимын үүдэнд бүрэлдэхүүн сургуулийн 5 оюутны зөвлөлийн 30, мэргэжлийн 7 клубийн 20 гаруй оюутан нийт 50 гаруй оюутнууд өөрсдийн суралцаж буй мэргэжлээ сурталчлан танилцуулга тарааж сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

ШУТИС-ийн “Хос Уянга” цэнгээнт бүжгийн хамтлаг, Морин хуур, Дуулаач, Чөлөөт бүжиг, Хөтлөгч нийт 5 клубийн нийт 30 гаруй оюутнууд урлагийн тоглолт үзүүллээ.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 80 гаруй оюутан, залуустай талархал илэрхийлье!
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа