Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 4 дүгээр сарын 21-ний өдөр ШУТИС, Өмнөговь аймгийн засаг даргатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ШУТИС-ийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт ШУТИС-ийг төлөөлж Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, БАТС-ийн профессор Л.Оюунцэцэг, ахлах багш Н.Мөнхөө, БуХС-ийн дэд профессор Я.Оюунтунгалаг, Х.Пүрэвдагва нар Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар, засаг даргын орлогч С.Мөнхбаяр, тамгын газрын дарга Ө.Баянмөнх, НБГ-ын дарга Ү.Энхцацрал, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлттэй өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн үйл ажиллагааг сурталчилан, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэсэн асуудлаар санал солилцлоо. Мөн төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт явуулан, ИТДБ төслийн бэлтгэл коосэн, хамтарсан бакалаврын хөтөлбөрийн танилцуулга, сурталчилгаа хийлээ. Аймгийн Засаг даргын дэргэд эрдмийн зөвлөлийг байгуулж, хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ.
Өмнөговь аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу ШУТИС-ийн төлөөл нь Политехник коллежийн сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тус коллежийг түшиглэн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийг байгуулах, ахисан түвшний сургалтыг зохион байгуулах боломжийг судлан, санал боловсруулж, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэхээр боллоо.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа