Япон хэлний өдөрлөгийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ШУТИС-ийн МехТС-д амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийг нээж Ази судлалын тэнхимийн багш Б.Энхчимэг үг хэлэв. Японы ЭСЯ-тай хамтран тус орны соёл урлагийг дэлгэрүүлэх үйл ажиллагааны хүрээнд япон хэл сурч буй болон япон хэл сонирхож байгаа оюутан залууст суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, оюутнуудын харилцааг хөгжүүлэх, оюутнуудын бие даах идэвхийг өргөжүүлэх, мэргэжил сурталчлах зорилгоор ШУТИС-ийн МехТС-ийн Япон хэл-1 /S.FL171/ ангийн 1-4 дамжааны оюутнууд санаачлан зохион байгуулсан юм.

Өдөрлөг ногоон цайны, бийрэн бичлэгийн, манга, юката өмсгөлийн, оригами, тоглоомын гэсэн зургаан соёлын булангаас бүрджээ. Дээрх буланг үзэж сонирхон, тамга даруулсан оролцогч сугалаанд оролцож, мөн Кэндама тоглоомын тэмцээнийг зохион байгуулж байлаа.

Арга хэмжээг хааж багш Б.Энхчимэг үг хэлэн амжилттай сайн суралцаж буй оюутнууддаа “Талархал”-ын бичиг гардууллаа. Тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон МехТС-ийн багш, ажилчид, оюутнууд, ГХИ-ийн АСТ-ийн багш нартаа баярлалаа.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа