ШУТИС-ийн багш нарын Сагсан бөмбөгийн “MUST 2017 TEACHERS LEAGUE” бүх оддын тоглолтын нээлт 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Академич, Шинжлэх ухааны доктор Н.Бэгз нээж үг хэллээ. Ёслолд Багшийн хөгжлийн төвийн зөвлөх багш доктор (PhD) Ц.Цэцэгсүрэн, Биеийн тамир спортын тэнхимийн ахлах багш Сагсан бөмбөгийн спортын мастер М.Амаржаргал, Волейболын спортын мастер Ч.Ням нар оролцов.
ШУТИС-ийн багш нарын дунд анх удаа зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн багш лиг 2017 тэмцээн 2017 оны 2-р сарын 14-нд эхэлж, бүрэлдэхүүн 6 сургуулийн 80 гаруй багш нар хоёр тойрог болон өрсөлдөж, хагас шигшээд МХТС, МехТС, БуХС, БАС-ийн багууд шалгараад байна.

Тэмцээний нээлтэд Хос уянга бүжгийн хамтлаг, Цагирагт үзүүлбэрийн хамтлаг, Дэлхийн аварга Стэп аэробикийн хамтлаг тус тус тоглолтоо хийлээ.

Дэлхийн аварга Стэп аэробик хамтлаг
24 тоглогч оролцсон бүх оддын тоглолт (10х4 үе) явагдаж, М.Амаржаргал ахлагчтай зүүн бүсийн багш нарын баг тэргүүллээ.

“Ур чадварын тэмцээн”-д 12 тоглогч оролцож, Ур чадварын тэмцээний аваргаар БуХС-ийн багш Ж.Хишигсайхан тодров. Мөн “ 3 онооны шидэлт”-ийн тэмцээнд 12 тоглогч оролцож, МехТС-ийн ахлах багш Ш.Далхжав аварга боллоо.
“3 хосын шидэлтийн тэмцээн” буюу 2 эрэгтэй 1 эмэгтэй тоглогч оролцсон багийн төрөлд БАС-ийн Э.Даваахүү, Ж.Амарбаяр, Э.Дөлгөөн нар тэргүүллээ.

Зүүн гараас Э.Дөлгөөн, Э.Даваахүү, Ж.Амарбаяр, олон улсын шүүгч Б.Ганзориг нар
ШУТИС-ийн багш лигийн бүх оддын тоглолтын ивээн тэтгэгчээр APU болон Витафит компаниуд оролцлоо.
Тамирчин багш нартаа спортын өндөр амжилт хүсье!.
Багшийн хөгжлийн төв, ХШУС, Биеийн тамир, спортын тэнхим
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа