УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын Тамгын газар, болон БСШУСЯ-ны төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-д ажиллаа.

Энэ үеэр ШУТИС-ийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн хамт олонтой “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль”, “Инновацийн тухай” хуулийн хэрэгжилттэй холбоотой уулзалт хэлэлцүүлэг хийж санал бодлоо солилцов.

ШУТИС-ийн Ректор Б.Очирбат “ШУТИС-ийн Хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын бодлого, зорилт”-ын талаар, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал “Инженерийн боловсролын шинэчлэл”, “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль”-ийн өөрчлөлтөд өгөх санал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш “Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци”-ийн үйл ажиллагаатай холбоотой танилцуулга хийв.

Ажлын хэсгийн гишүүд ШУТИС-ийн Хэвлэлийн газар, Шинжлэх ухаан, технологийн төв номын сан, Биомеханикийн лаборатори, Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн төслийн постер үзэсгэлэнтэй танилцлаа.
ШУТИС Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
ШУТИС, Тайваны үндэсний төв их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
ТДША-наас “Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл” нээлттэй семинар зохион байгууллаа