ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль болон ХСИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургууль хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Пүрэвсүрэн, ХСИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Д.Батбилэг нар өнөөдөр (2017 оны 03 сарын 31-ний өдөр) хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд профессор багш нарын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан хурал, семинар, сургалт зохион байгуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Пүрэвсүрэн гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод талууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал, доктор (Ph.D) Д.Ганбаатар, Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Долгор, ХСИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор, дэд комиссар Б.Бат-Эрдэнэ, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, хошууч П.Цацрал болон албаны бусад хүмүүс оролцов.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа