ШУТИС-ийн мэргэжлийн болон сайн дурын клубүүд, багш, оюутнуудын нэгдсэн аялал 2017 оны 3-р сарын 18-нд Зайсангийн бурхантай хөшөөнөөс гараагаа эхлэн Богд хан уулын Баруун ширээт-Дугуй цагаанд амжилттай алхалт хийгээд ирлээ.

Богд уулынхаа оргил дээрээс нийт эрчүүддээ "Цэргийн баярын мэнд" хүргэлээ. Аяны богцоо задлан ундаалаад, хөгжөөнт тоглоом тоглохоор бэлтгэж байгаа нь.

Нийт аялагчид дунд тэмцээн зохиогдон, 9 баг болон өрсөлдсөн бөгөөд хүч чадал, авхаалж самбаагаараа I-р байранд Манлайлагч баг, II-р байранд Содон баг, III-р байранд Pon Pon баг тус тус байр эзэлж дурсгалын зүйл гардан авлаа.
Тус аялалд багш нарын төлөөлөл болж ГХИ-ийн багш Б.Туяа, Оюутны хөгжил үйлчилгээний албаны мэргэжилтэн Э.Баярмаа, ХШУС-ийн ахлах багш Б.Баатардорж, МТС-ийн эмч Ч.Ундрах нар явлаа. Хаврын аяллыг зохион байгуулсан AIESEC клубийн ахлагч О.Өнөболд, багшийн туслах оюутан клубийн ахлагч Э.Энхмандах шүүгчдийн хамт.

Бид тэмцээндээ идэвхтэй оролцоод, ойр орчмын хог хаягдлыг түүн үр дүнтэй явлаа.

Нийт аялагчид
Бид эх орныхоо уул ус,ургамал амьтныг хайрлан дээдлэх, зөв зохистой харьцах, өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах сэтгэл өвөрлөн бусдад таниулах зорилготой явсан билээ. Алхалт хийсэн 94 оюутнууддаа болон багш нартаа баярлалаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа