ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбар, “Материал судлалын төв” болон герман улсад төгсөгч инженерүүдийн “Чөлөөт уул холбоо” ТББ-тай хамтран жил бүр зохион байгуулж буй “Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3 сарын 10-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус хуралд ШУТИС-ийн ГУУС, БАС, ХШУС, ДаТС болон МУИС, ХААИС, Техник технологийн дээд сургуулийн оюутнууд оролцож өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулан санал бодлоо хуваалцлаа.
Нийт 17 илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд тэргүүн байранд ХШУС-ийн химийн технологийн IV курсын оюутан Г.Отгонзаяа, дэд байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн физикийн тэнхимийн оюутан Ц.Нямаа, гуравдугаар байранд ХШУС-ийн инженер физикийн IV курсын оюутан У.Саруул тус тус шалгаран өргөмжлөл болон мөнгөн шагнал гардан авлаа.

Мөн оюутнаа амжилттай оролцуулсан удирдагч багшаар ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) А.Доржготов шалгарч өргөмжлөл болон ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнууллаа.

Хуралд оролцсон бүх оюутнууд болон багш нартаа эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье!
“Материал судлалын төв”, 2017 оны 3 дугаар сарын 13
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа