“Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулагдаж буй “Үйлдвэрийн процессын автоматжуулалт”, “Цахилгааны аюулгүй ажиллагааны виртуал” лабораторийг ШУТИС-ийн ГУУС-д хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө. Арга хэмжээнд проректор Х.Энхжаргал, Л.Пүрэв, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү лабораториудыг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг өндөр түвшинд явуулах боломжтой болохоос гадна Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох болно. Тус лабораторид уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм.

Тус лабораторийн нээлтийн үеэр сургалтын CDIO хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс зохион байгуулсан уул уурхайн салбарын оюутны бүтээлийн үзэсгэлэнг зочид төлөөлөгч, багш, оюутнууд үзэж сонирхлоо.
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв