
ҮТС-ийн харьяа Шим тэжээл судлалын төвөөс “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалт”-ыг 5 дахь удаагаа 2017 оны 2 дугаар 10-нд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтыг БНСУ-ын “Ажү” их сургуулийн эмнэлэгт “Эмчилгээний хоолзүйчийн дадлагажих сургалт”-нд 3 сарын турш амжилттай суралцаад ирсэн ХСҮТ-ийн эмчилгээний хоолзүйч Д.Намжилмаа, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмчилгээний хоолзүйч О.Хонгорзул нар “Чөмөг шилжүүлэн суулгах, зажлах, залгих бэрхшээл, Шим тэжээлийн дэмжлэг, элэг шилжүүлэн суулгах үеийн эмчилгээний хоол, шим тэжээл” сэдвүүдээр бусад хоолзүйчдэд хичээл зааж, туршлагаа хуваалцлаа.

Сургалтыг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нээж, “WITH” ТББ-ын Монгол дахь төлөөлөгч Пак Хён Хэ, Шим тэжээл судлалын төвийн зөвлөх Ким Сон Ми, захирал Н.Сугар болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад салбарт ажиллаж нийт 35 хоолзүйч нар хамрагдсан мэдлэг, мэдээлэл, санал сэтгэгдэлээ хуваалцсан сайхан сургалт болж өндөрлөлөө.

Нийт хоолзүйчдээ цаашдын ажил хөдөлмөр, хүн амын эрүүл мэндийн төлөө хийх их үйлст нь амжилт хүсье.
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа