Орхон аймаг дахь технологийн сургуулийн захиалгаар MIT-ийн туршлагаас суралцахуй “Сургах-Суралцахуйн” сургалт-семинар 2017 оны 1-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд амжилттай явагдаж 56 багш хамрагдлаа.

Сургалтыг ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сурган заах арга зүйч зөвлөх багш доктор, дэд профессор Ч.Туул удирдан явууллаа.

Блум таксономын аргаар хүний танин мэдэхүйн түвшинг тодорхойлох, лекцийн танхимд идэвхтэй суралцахуйн зарим аргуудыг хэрэглэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох, сургалтанд ICT ашиглах, багшийн илтгэх ур чадвар сэдвээр лекц уншлаа.

Оюутны шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах, олон эх сурвалжийг ашиглах, санаа бодол болон мэдээллийг бүтээлчээр нэгтгэн дүгнэх зэрэг үйл ажиллагааг хичээлийн агуулга, хичээлийн хөтөлбөртэй уялдуулан сургалтын үр дүнг тодорхойлох дадлага ажил хийлээ.

Багш А.Түвшинбаяр, Б.Нямбат нар plickers.com, padlet.com, kahoot.com зэргийг сургалтанд ашиглах талаар нэмэлт мэдээлэл хийж хамтран ажиллаа.
Сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат, сургалт эрхэлсэн дэд захирал Б.Хээрийнбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Болор-Эрдэнэ, Багшийн хөгжлийн багийн хамт олонд талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа