2017 оны 1 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимээс ‘Motivation, Communication and Creativity: Teaching ESP to University Students’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, семинар хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.
Энэ өдрүүдэд тус хурлын хүрээнд судалгаа, практикт тулгуурласан илтгэл, ханын илтгэл, мэргэжлийн англи хэл заах арга зүйн семинар хэлэлцүүлэг явагдаж, МУИС, МУБИС, ХААИС, ХУИС, СЭЗИС, Отгонтэнгэр, Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль, Эрхүү хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар оролцлоо.

Тус хурлыг АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албатай хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-аас БНХАУ-ын их, дээд сургуульд англи хэл зааж буй мэргэжилтэн багш Кэвин Спрэй, Хидер Смит нар оролцож англи хэл заах аргын сонирхолтой семинар хэлэлцүүлэг явууллаа.

Эдгээр арга хэмжээнд оролцсон их, дээд сургуулийн 150 багшид сертификат олгон, хурлын илтгэлүүд болон ханын илтгэл, семинарын хураангуйг ГХИ-ийн “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлийн 2017 оны №11 дугаарт (ISBN 978-9997-869-8-4) хэвлэн олон нийтэд хүргэлээ.

АНУ-ын мэргэжилтэн багш нарын семинарын эх материал ШУТИС-ийн вэб хуудас www.must.edu.mn дахь АНГЛИ ХЭЛНИЙ АКАДЕМИ-ийн цахим номын санд тавигдана.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа