ШУТИС-ийн ҮТС-ийн Шим тэжээл судлалын төвөөс (ШТСТ) зохион байгуулдаг “Эмчилгээний хоолзүйчээр мэргэшүүлэх 8 дахь удаагийн хөтөлбөрийн хаалтын үйл ажилллагаа, “Хоолзүй тэжээхүй ухаан”-ы мэргэжил сурталчилах өдөрлөгийн арга хэмжээ 2016 оны 12 дугаарын сарын 17-ны өдөр Биотехнологи шим судлалын салбартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Пүрэвжав, тэргүүлэх профессор Г.Энхтайван, ахлах багш, доктор Ц.Сонинхишиг, Харвардын их сургуулийн Шим тэжээлийн тэнхимийн докторант ноён Sabri Bromage , ШТСТөвийн зөвлөх Ким Сон Ми, захирал Н.Сугар, судлааачид мөн хоолзүй тэжээхүй ухааны ангийн 1-4 курсын нийт 53 оюутан болон эцэг эхийн төлөөлөл, хоолзүйчээр ажиллаж байгаа төгсөгчдийн төлөөлөлүүд хүрэлцэн ирж туршлага сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Мөн “Эмчилгээний хоолзүйчээр мэргэшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай төгсөж сертификатаа гардаж авсан нийт төгсөгчддөө халуун баяр хүргэж цаашдын хүн ардын төлөө хийх их үйлсэд нь томоос том амжилтыг хүсэн ерөөе.

Тус өдөрлөг арга хэмжээнд ШТСТөвийн захирал Н.Сугар “Хоолзүйч мэргэжлийн хөгжил, чиг хандлага” сэдвээр илтгэж тавьж, Эмчилгээний хоолзүйчийн мэргэшүүлэх хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөлүүд хоолзүйч мэргэжил миний нүдээр, миний оруулах хувь нэмэр сэдэвт танилцуулгыг ирсэн зочдод танилцуулсан юм. Мөн 3,4-р курсын оюутнууддаа өөрсдийн бэлдсэн мэндчилгээг дэвшүүлж өдөрлөгийн үйл ажиллагааг улам чимж өгсөнд талархал илэрхийлье.
Мэргэжил сурталчлах өдөрлөгөөр дамжуулан нийт оюутнууд мэргэжлийнхээ талаар илүү их мэдээлэл авч, улам сайн суралцаж чадвартай боловсон хүчин болохын төлөө хичээнэ гэдэгт найдаж байна.

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа