Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх зорилготой “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан зохион байгуулсан билээ. Үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан тус уралдааны шилдгүүдэд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шагнал гардууллаа.

Тус уралдааны “Ухаалаг Улаанбаатар” сэдвийн хүрээнд манай сургуулиас А.Батмөнх, Ц.Тэнгис Б.Луубаатар нарын “Замын гэрэлтүүлгийг засах авирдаг робот”, Г.Хишигжаргал, До.Эрдэнэтуяа нарын “IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” А.Гэрэлцэцэг “Айл өрх болон өрхийн эмнэлгийн харилцааны програм хангамж хөгжүүлэх”, Т.Магсаржав “Олон эх үүсвэр бүхий замын ачааллын хяналтын систем” гэсэн 4 төслийн санал явуулсан билээ.
“Ухаалаг Улаанбаатар” сэдвийн ХОЁРДУГААР байрт ШУТИС-ийн МХТС-ийн Г.Хишигжаргал, До.Эрдэнэтуяа нарын “IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээгээр нийтийн тээврийн хяналт, удирдлагын системийг зохион байгуулах” төсөл шалгарсан байна.
Төслийн уралдаанд амжилттай оролцсон болон төслийн саналаа ирүүлсэн профессор багш нартаа цаашдын эрдэм ном , ажил үйлсэд нь амжилт хүсье.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа