2016 оны 12 дугаар сарын 10-11 ны өдрүүдэд парламентийн мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээн ОУ-ын найрамдал төв д зохион байгуулагдав.
Тус тэмцээнд ШУТИС-ийн илтгэх урлаг, мэтгэлцээний “Empowerment” Клубийн ахлагч ҮТС-ийн оюутан О.Болор-Эрдэнэ, гишүүн ГУУС-ийн оюутан Ц.Сонинхангай нар 1 баг болж оролцлоо.

Тэмцээнд Улсын их, дээд сургуулиудын дунд квот тогтоон 48 баг 96 мэтгэлцэгч оролцсон. Тэмцээний үеэр шилдэг 15 илтгэгчийг шүүгчдийн саналаар шалгаруулан шилдэг илтгэгчдийн тэмцээн зохион байгуулагдсан ба энэхүү тэмцээнд “Empowerment” клубийн гишүүн Ц.Сонинхангай шалгарч илтгэлээ амжилттай танилцууллаа.

Мөн энэ арга хэмжээний төгсгөлд 12 дугаар сарын 12-ны өдөр Парламентийн мэтгэлцээний нэгдсэн танхимийн ээлжит II чуулган болж мэтгэлцээний нэгдсэн танхимийн гишүүн клубын 20 гаруй төлөөлөл оролцлоо.
“Empowerment” клуб
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа