2016 оны 12-р сарын 08-ны өдөр “Платформ сэтгэлгээ” сэдэвт нээлттэй семинарыг БУХС, БАТС, ТДИ төвтэй хамтран амжилттай зохион байгуулав. Семинарт ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн Проректор, Ч.Баасандаш; БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн Дарга Док. Д.Одгэрэл; Нагаокагийн технологийн их сургуулийн Проф. Т.Накаяма, Проф. Я.Обиканэ; ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб (OIL)-ыг төлөөлж Ц.Буянцогтоо; БУХС-ийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч Проф. Л.Оюунцэцэг; Монголын технополисийн ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Хишигсайхан нар “Платформ сэтгэлгээ болон гуравдагч үеийн инновацийн орчин, түүний удирдага менжемент”-ийн асуудлаар илтгэл хэлэлцүүлэв.

Мөн тус семинарын үеэр Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэргэд “CGP(Commercialization Gate Platform) 1.0 хувилбарт суурилсан Технологийн бизнес хөгжлийн лаборатори”-ийн туршилтийн үйл ажиллагааг эхлүүлэн Японы Нагаока Технологийн Их Сургуулийн “Gigaku Technopark”, Солонгосын “Global innovation network of KAIST”, “Global commercialization center of KAIST”, Голландын CBI байгууллага-ШУТИС-ийн хамтарсан “Hometextile” төсөл, Японд суралцагчдын “Angir.mn” зэрэг олон улсын хамтын ажиллагааны саналуудыг нэн тэргүүнд идэвхжүүлэн ажиллах боломжийг хэлэлцэв.

Тус лаборатори нь уламжлалт бизнес консалтинг, ментор зөвөлгөө өгч бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлтийг дэмжихээс гадна виртуал хэлбэрээр Коммерчлах гарц-платформ болох “CGP буюу Commercialization Gate Platform” нэртэй хамтын ажиллагааны талбар (Хэрэглэгчийн бүртгэл, хэлэлцүүлэг, нэгдсэн хуанли, онлайн хурал, аудио болон видео дуудлага, шуурхай зурвас, групп чат, файл хуваалцах, дэлгэц хуваалцах, видео дамжуулах гэх мэт)-үүдээр тоноглогдсон вэб хөгжүүлэлтийн зөөлөн дэд бүтэцэд суурилан ажиллах юм. Энэ нь оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхтэй “интерактив” орчинд өрнүүлснээр шинэ “үнэ цэн”-ийг бий болгох нийгмийн инновацийн нэг хэлбэр юм. Энэ платформ нь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хугацаа-зардал хэмнэж (a) хамтарсан судалгаа хөгжүүлэлт, (б) технологи дамжуулалт (в) шинэ бүтээгдэхүүний арилжааг дэмжихэд чиглэгдэж байгаа болно.
ШУТИС Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
ШУТИС, Тайваны үндэсний төв их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
ТДША-наас “Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл” нээлттэй семинар зохион байгууллаа