Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши корпораци 6 дахь жилдээ бакалавр, магистр, докторын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олголоо. Энэхүү тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршдог билээ. 2016-2017 оны хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулсны үр дүнд 8 оюутан тус бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг гардуулан өглөө.

Тус тэтгэлгийн онцлог нь бакалаврын түвшний оюутнууд төдийгүй ахисан түвшинд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгон, тэдний сургалт болон судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Мицубиши корпорацийн хамт олонд халуун талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
|
Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр 2016-2017 |
||||
|
№ |
Овог |
Нэр |
Сургууль |
Мэргэжил |
|
Доктор оюутан |
||||
|
1 |
Лхагважав |
Сарантуяа |
ХШУС |
Физик |
|
Магистр оюутан |
||||
|
2 |
Батболд |
Болдмаа |
ЭХС |
Цахилгаан системийн автоматжуулалт |
|
Бакалавр оюутан |
||||
|
1 |
Цолмон |
Нинжин |
ГУУС |
Геологи |
|
2 |
Ганхуяг |
Тэлмэн |
ЭХС |
Сэргээгдэх эрчим хүч |
|
3 |
Алтанбулаг |
Энхжин |
ХШУС |
Үйлдвэр экологийн инженер |
|
4 |
Цогтсайхан |
Мөнгөнцэцэг |
БАС |
Иргэний ба үйлдвэрийн барилга |
|
5 |
Раднаабазар |
Хулан |
БУХС |
Бизнесийн удирдлага |
|
6 |
Тэрбиш |
Нандин-Эрдэнэ |
ҮТС |
Хүнсний биотехнологи |
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа