ШУТИС-ийн ОХҮА-наас 2016 оны 12 сарын 01 ны өдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд оюутнууддаа БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор ЭМТ-ийн эмч Г.Анацэцэгтэй хамтран лекцийн хичээлийн цагуудын сүүлийн 15 минутад мэдээлэл хүргэн, зөвлөгөө өгч, гарын авлага бусад материалууд тараан ажиллаа.
Мэдээллийг хичээлийн 2 байр 419 тоот танхим, TV заал, Спорт зааланд нийт 350 гаруй оюутанд хүргэлээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Өсвөр үеийнхний бэлгийн амьдралын мэдлэг хандлагын түвшинг тодорхойлоход 87 хувь нь мэдээлэл хангалтгүй. Түүнээс үүдэн БЗХӨ-өөр өвчлөх хандлага их байна гэсэн дүгнэлт гаргасан.
Оюутан та дараах дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж БЗХӨ-ны талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв