ШУТИС-ийн оюутны эрдмийн чуулган нь илтгэл, бүтээлийн уралдаанаар зохион байгуулагддаг билээ. Тус ажилд оюутнуудын бэлтгэл хангах ажлыг эхлүүлэх үүднээс “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаарх ойлголт, түүний оролцоо” сэдвээр 2016 оны 11 сарын 29 нд ШУТИС-ийн ГУУС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Гончигдоржийн Сэрсмаа багш оюутан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд хамгийн гол нь мэргэжилдээ сонирхолтой байх талаар өөрийн туршлагаас хуваалцаж, оюутныг идэвхтэй суралцах, судалгааны ажлын удирдагч багшаа өөрөө сонгож багштайгаа хамтран ажиллах талаар танилцууллаа.

Мөн судалгааны ажил нь бие даалтын ажлаас эхлэнэ, оюутан өөрийн сонирхлоор судалгааны ажлын сэдвээ сонгох, тэр чиглэлээрээ илтгэл хэрхэн тавих, өгүүлэл хэрхэн бичих, ЭШ-ний хуралд хэрхэн оролцох тухай маш сонирхолтой лекцийг уншлаа.
Цаг зав гарган лекц уншсан ГУУС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Г.Сэрсмаа багш болон хүрэлцэн ирсэн оюутнууддаа талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа