ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулиас бэлтгэдэг Хүнсний чанар, аюулгүй байдлын мэргэжилтний чадвар, чадамжийг сайжруулах; Дээд боловсролын шинэчлэлтэй холбогдуулан Олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагын болон Хүнсний үйлдвэрийн ажилтнуудын санал, зөвлөмжийг тусгах зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Сургалтын бодлого, чанарын албаны дарга Д.Ганхуяг нар үг хэллээ. ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор, доктор (Sc.D) Б.Энхтуяа “Хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр ажиллах мэргэжилтний сургалтын байдал” сэдэвт илтгэл тавив.

Хэлэлцүүлэгт Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчид; Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийн мэргэжилтнүүд, “Өгөөж Чихэр Боов” ХХК, “ХАТАН СҮЙХ” ХХК, “ТЭСО” ХХК, “СҮҮ” ХХК, “МАХ МАРКЕТ” ХХК зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын “Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” хариуцсан мэргэжилтнүүд нийт 30 гаруй ажил олгогчид болон ҮТС-ийн профессор, багш нарын төлөөлөл, энэ мэргэжлээр төгсөгчид, одоо суралцаж буй оюутнууд идэвхитэй оролцож, хөтөлбөрийн өнөөгийн байдал, цаашид чадварлаг мэргэжилтэн бэлтгэх асуудалд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогсод ҮТС-ийн Хүнсний салбарын багш нарын бүтээлүүдтэй танилцав.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа