“Шинжлэх Ухааны Ажилтны Өдөр”, “Магистрант, докторант оюутны аттестатчлал”-ын хүрээнд ҮТС-ийн “Шинжлэх Ухааны Доктор” багш нарын цуврал лекцийг амжилттай зохион байгууллаа. ҮТСургуулийн багш нарын 50.9% доктор (Ph.D) зэрэгтэйгээс зургаан багш Шинжлэх ухааны доктор (Sc.D) юм.
Тус лекцэнд ХИС-ын зөвлөх профессор, доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн “Монгол улсын хүнсний салбарын бодлого, эрхзүй, хөгжлийн хандлага” сэдвээр, ХИС-ын профессор, доктор (Sc.D), профессор Д.Цэцэгээ “Ургамлын гаралтай хүнс судлалын тэргүүлэх чиглэл, судалгааны аргазүйн үндсэн асуудлууд” сэдвээр, ХИС-ын профессор, доктор (Sc.D), профессор Ц.Батсүх “Сүү судлалын тэргүүлэх чиглэл, судалгааны аргазүйн үндсэн асуудлууд” сэдвээр, БШТС-ын профессор, доктор (Sc.D), профессор Б.Энхтуяа “Мах судлалын тэргүүлэх чиглэл, судалгааны аргазүйн үндсэн асуудлууд” сэдвээр, ТСС-ын эрхлэгч, доктор (Sc.D), профессор Л.Удвал “Машин тоног төхөөрөмжийн эрчим хүчний зарцуулалтын багасгах арга зам, Ажлын байрны эрсдлийн үнэлгээ, аргазүйн асуудлууд” сэдвээр, ТСС-ын профессор, доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа “Ямааны ноолуурын анхан шатны болон ээрэх технологийн онол, практик, судалгааны аргазүйн асуудлууд” сэдвээр багш, судлаач, докторант, магистрант оюутнуудад өөрийн судалгааны ажлын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, шийдвэрлэсэн асуудал, судалгааны ажлыг хэрхэн амжилттай гүйцэтгэх аргазүй, бүтэц, олон улсын судалгааны чиг хандлага, судлаачийн ёсзүй зэрэг өргөн дэлгэр агуулгын хүрээнд маш сонирхолтой, өргөн мэдээлэлтэй лекц уншиж, халуун дулаан ярилцлага өрнүүллээ. Тус лекцэнд ҮТС-ийн докторант, магистрант оюутнууд ирц өндөр, идэвхтэй хамрагдлаа.
Эрдмийн буян улам арвижих болтугай.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ