ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “High Tech” клубээс санаачлан, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК, МХТС-ийн дэмжлэгтэйгээр “Автомат робот”-ын тэмцээн 6 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр 26-ны өдөр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум, Говьсүмбэр, Увс аймаг, УБ хотоос их, дээд сургуулийн ангилалд 12 сургуулийн 70 баг, ЕБС ангилалд 24 сургуулийн 49 баг нийтдээ 260 оюутан, сурагчид шулуун болон тойрог замын уралдаан, Робот хөл бөмбөг, Шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрөлд ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс:

Тойрог замын уралдаанд Их дээд сургуулийн 38 баг, ЕБС-ийн 31 баг оролцож
Их, дээд сургууль:
ЕБС:

Шулуун замын уралдаанд Их дээд сургуулийн 62 баг, ЕБС-ийн 43 баг оролцож
Их, дээд сургууль:
ЕБС:
Робот хөл бөмбөгийн тэмцээнд 10 баг оролцож

Шоо цуглуулагч робот тэмцээнд Их дээд сургуулийн 4 баг, ЕБС-ийн 6 баг оролцож
Их, дээд сургууль:
ЕБС:

Тэмцээндээ амжилттай оролцсон багууддаа болон зохион байгуулсан Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК, HiTech клуб, МХТС-ийн багш нар, багуудын удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа