Монгол улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх ухааны академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэмтэн судлаачдын туурвисан шилдэг бүтээл, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулах зорилго бүхий “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн 11 сарын 23-24-ний өдрүүдэд Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд явагдлаа.
Үзэсгэлэнд эрдэмтэн, судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинээр туурвисан ном, товхимол, толь бичиг, археологи, палеонтологийн олдвор, хүн, мал амьтны урьдчилан сэргийлэх шинэ эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгааллын бэлдмэл, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй (малын үүлдэр, угсаа), бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологи зэрэг 200 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, загварууд, шинэ технологийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Шинжлэх ухаан технологийн их сургууль тус үзэсгэлэнд өөрийн багш судлаачдын хэрэгжүүлж буй төслийн үр дүнг харуулсан бүтээл, шинэ технологи, судалгааг танилцуулж амжилттай оролцлоо.
Нийт багш, судлаачиддаа Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэнд хүргэж судалгааны өндөр амжилт хүсье!
Технологи дамжуулалт, инновацийн төв
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ