“НЭГ БҮС НЭГ ЗАМ” хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ЗГ-аас ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сургалтын техник хэрэгсэл, бичгийн хэрэгслийн хандив өгөх ёслолын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Пан Чин Лий, Жун Шан их сургуулийн Шин Хуа коллежийн ТУЗ-ын дарга Лиу Рон Хай, Жун Шан их сургуулийн Шин Хуа коллежийн захирлын нарийн бичгийн дарга Лиу Ван Ли, АНУ-ын IFMA олон улсын санхүүгийн менежментийн нийгэмлэгийн БНХАУ дахь суурийн төлөөлөгч Зө Ү Фан, CNS Хятадын мэдээ үйлчилгээний салбарын редактор Ван Бао Шен, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор П.Жаргалтуяа, албаны дарга Т.Ууганбаяр, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав нар оролцлоо.

Жун Шан их сургуулийн Шин Хуа коллеж, АНУ-ын IFMA олон улсын санхүүгийн менежментийн нийгэмлэг хамтран ШУТИС-ийн оюутны сурах орчныг сайжруулахад зориулан 564500 юань буюу 200 сая төгрөгийн үнэ бүхий өндөр хурдны компьютер, хичээлийн хэрэгсэл /бийр/-ийг гардуулан өглөө.

БНХАУ-ын Гуандун мужийн Жун Шан (Sun Yat Sen) их сургуулийн Шин Хуа коллеж нь 16400 оюутантай, 753 багштай бөгөөд Хятад болон гадаад хэл, хууль, санхүү, эдийн засаг, сувилахуйн ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн менежмент, био анагаах ухаан, эмзүй, дизайн зэрэг 39 мэргэжлээр 16 салбарт сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа