ШУТИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн оюутнуудын дунд зохиогддог “Спортын II их наадам” 2016 оны 11 дүгээр сарын 07-18-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Механик, Тээврийн сургуулиас нийт 60 гаруй оюутан оролцсон ба багийн дүнгээр 1 дүгээр байр эзэлж шилжин явах цомын эзэн боллоо.
ХУВИЙН ДҮНГЭЭР БАЙР ЭЗЭЛСЭН ОЮУТНУУД
1.Үндэсний бөх /сумын заан, МЭС-н IV курсын оюутан Э.Мөнх-Эрдэнэ 64 бөхөөс түрүүлсэн./
2.Ширээний теннис багийн төрөлд II байр
/Механик инженерийн I курс У.Уламбат, Б.Тэмүүлэн, АМАА-I курс П.Билэгжаргал, Логистик, Тээврийн менежментийн III курс Б.Баттуяа, АМАА-III курс Б.Энхжаргал нар/
3.Ширээний теннис эрэгтэй ганцаарчилсан I байр АМАА-I П.Билэгжаргал
4.Сагсан бөмбөг эрэгтэй I байр
/НТМ-V Р.Санчир Б.Эрдэнэболор,
МЭС-V Г.Цэрэнсодном Б.Энхсайхан,
Логистик-IV Т.Мөнх-Эрдэнэ,
МБЗҮ-V Б.Мягмардорж,
Мех-III Б.Батсүх Б.Отгонзул О.Саруул Ш.Түвшинбаяр
МҮТ-IV А.Дөлгөөн
ҮМ-III Х.Гарамжав нар оролцсон.
5.НТМ-V Б.Эрдэнэболор /Монгол Улсын шигшээ багийн болон ШУТИС-н Sharks багийн холбон тоглогч УУИС-г төгсөгч спортын мастер Б.Ариунболд агсны нэрэмжит шилдэг тоглогч/
6.Илтгэлийн тэмцээн III байр /ҮА-II Ц.Дөлгөөн/ зэрэг байруудыг эзэлсэн байна.
СПОРТЫН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЖ СУРЛАГА, УРЛАГ, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Механик, Тээврийн сургуулийн захиргаа
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ