ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтээс жил бүр зохион явуулдаг “Япон хэлээр хэн уран илтгэх вэ?” уран илтгэлийн уралдаан 2016 оны 11-р сарын 19-ний өдөр 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Уг уралдаан нь япон хэл суралцагч оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, япон хэлний сургалт явуулж байгаа их дээд сургуулиудын хоорондын харилцааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох зорилготой.
Монгол улсын хэмжээнд япон хэлний сургалт явуулдаг 22 их дээд сургууль, КООСЭН хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудад уг уралдаанд оюутнаа оролцуулах хүсэлт гаргаж, эцсийн шатанд 10 их дээд сургууль болон КООСЭН хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагаас нийт 14 салбар сургуулийн 14 шилдэг илтгэгч оюутан нэр дэвшиж, эцсийн шатанд эдгээр 12 шилдэг оюутнууд илтгэл тавьж оюун ухаан, авьяас чадвараа сорив.

Уран илтгэлийн уралдааныг нээж ШУТИС-ийн оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тус уралдааны нэгдүгээр байрт МУИС-ийн ОУХ-ийн 1-р дамжааны оюутан Ж.Тэнгэс, хоёрдугаар байрт “Соёл Эрдэм” дээд сургуулийн 3-р дамжааны оюутан Н.Тэмүүлэн, гуравдугаар байрт МУИС-ийн ХЗС-ийн 3-р дамжааны оюутан О.Должинсүрэн, тусгай байрт МУИС-ХУС-ШУС-ийн 4–р дамжааны оюутан Б.Дөлгөөн нар шалгарлаа.
Нэгдүгээр байр эзэлсэн Ж.Тэнгэс зөөврийн компьютер, Япон улсын Хирошима их сургуульд япон хэлний богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт оролцох эрхийг гардан авлаа. Удаах байранд орсон оюутнууд электрон толь бичиг, Япон-монгол их толь бичгээр тус тус шагнуулав.
Уралдааны шүүгчдээр Монгол дахь Япон улсын ЭСЯ-ны Хэвлэл мэдээлэл, соёлын хэлтсийн дарга Ямамото Кэйго , JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми , Япон улсын Хирошима их сургуулийн профессор Сато Нобүхарү, Хонда Ёшичика, Монгол-Японы төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Сайто Сатоко, Монголын япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал, Nicholas Edwards Investment ХХК-ийн захирал Paul Nicholas Edwards нар ажиллалаа. Мөн уралдааны үйл ажиллагааны үр дүнг дүгнэж Монгол-Японы төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Сайто Сатоко үг хэлэв.

Тус уралдаанд шилдэг илтгэгч оюутнаа оролцуулж уралдааныг дэмжин ажилласан МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцааны сургууль, Орхон сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль, Улаанбаатарын их сургууль, Соёл-Эрдэм дээд сургууль, Техник технологийн дээд сургуулийн Монгол-КООСЭН, Шинэ Монгол КООСЭН, ШУТИС-ийн КООСЭН загварын Технологийн дээд сургууль, “Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийн КООСЭН сургалтын хөтөлбөр зэрэг сургалтын байгууллагуудад гүнээ талархал илэрхийлье.
Мэдээг бэлтгэсэн: ГХИ-ийн Ази судлалын тэнхим, Япон хэл
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа