ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Дангүүгийн их сургуулийн Монгол судлалын ангийн оюутнууд Гадаад хэлний институтийн Монгол судлалын тэнхим дээр хэлний дадлага хийдэг болсоор даруй 4 жил болж байна. БНСУ-д монгол судлалаар мэргэжилтэн бэлтгэдэг 2 их сургууль байдгийн нэг нь Дангүүгийн их сургууль бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрөөр ирсэн оюутнууд 1 жилийн хугацаанд монгол хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ манай орны түүх, соёл, ахуй амьдралтай танилцаад буцдаг билээ.
ГХИ солилцооны оюутнуудынхаа сургалт болон дадлага ажилд ихээхэн анхаарал хандуулдаг ба жил бүр тодорхой хэмжээний зардал гарган Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, малчны хот, үндэсний язгуур урлаг, Эрдэнэт, Дархан хотуудтай танилцах аялал зохион байгуулдаг билээ. Энэ хичээлийн жилд оюутан солилцоогоор суралцаж байгаа 10 оюутан тэнхимийн багш нарын хамт Чингисийн хөшөөт цогцолбор буюу Цонжинболдог, 13-р зуун цогцолбороор 1 өдрийн аялал хийгээд ирлээ. Энэхүү аялал нь оюутнуудын хичээлээр үзсэн мэдлэгээ бататгаж, Монгол орны түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцсан үр өгөөжтэй, сонирхолтой аялал болсон юм.
ГХИ – ийн Монгол судлалын тэнхимийн ахлах багш Б. Туяа
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо