МХТС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд 2016.10.21 –ний өдөр Хангыл үсгийн баяраа хийв. Энэ жилийн Хангыл үсгийн баяр МИС, МХТС дээр явагдсанаараа онцлог байлаа. МХТС нь БНСУ-ын Сүн Чонхян их сургуультай “Системийн аюулгүй байдал” мэргэжлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд эхний 5 оюутан Солонгост сурч байна.

Хангыл үсгийн баяр “ШУТИС бидний бахархал” дуугаар эхэлж, ГХИ-ийн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа нээж үг хэлэв. Хангыл үсгийн баярын хүрээнд цэвэр бичлэг, уран илтгэл, жүжгийн тэмцээн зарласан бөгөөд уран илтгэлийн тэмцээний эхний шатны шалгаруулалтаар курс тус бүрээс 5 оюутан, жүжгийн 2 баг шалгарч сүүлийн шатанд оролцлоо.
Жүжгийн тэмцээнд 2-р курсийн оюутнуудын тоглосон “Алт мөнгөн сүх” жүжиг, уран илтгэлийн тэмцээнд 1-р курсийн оюутан Б.Долгорсүрэн, 2-р курсийн оюутан Н.Төгсмандах, цэвэр бичлэгийн тэмцээнд 1-р курсийн оюутан Э.Алтанбагана, 2-р курсийн оюутан Ш.Цэцэгжаргал нар тэргүүн байр эзэллээ. Солонгос хэлийг 2∼9-хөн сар сурч буй оюутнууд цэвэр бичлэгийн үзэсгэлэн гаргаж, ханын сонин гаргаж, кимбаб хийж, Солонгос үндэсний дөрвөл хөгжим тоглож, тэквандогийн үзүүлбэр үзүүлж, дэвүүрт бүжиг бүжиглэж, Солонгос дуу дуулж сонирхуулав. Тэмцээний шүүгчээр МСАБ-ийн салбарын эрхлэгч Я.Дашдорж, ГХИ-ийн АСТ-ийн дэд профессор Н.Мэнд, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын багш Им Гёнжин, Чой Хыйсүг нар ажиллав. Хангыл үсгийн баяр зохион байгуулахад дэмжиж ажилласан МХТС-ийн захирал Б.Сүхбат багшдаа баярласнаа илэрхийлье. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Гадаад хэлний институт Ази судлалын тэнхим
Мэдээ бэлтгэсэн Н.Мэнд
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа