ШУТИС-ийн шинэ оюутанд чиглэсэн “Багш оюутны долоо хоног” хөтөлбөрийн ажлын хүрээнд “Хотын соёл” аян зохион байгуулагдаж байна. Тус аяны нээлийн арга хэмжээ 2016 оны 10 сарын17-нд TV зааланд Монголын түүхийн хичээлийн лекцийн цагаар зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн ОХХА-аа эрхэлсэн проректор доктор, дэд профессор П.Жаргалтуяа, ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, БуХС-ийн хүмүүнлэгийн салбарын эрхлэгч доктор, профессор Н.Галиймаа, ахлах багш, доктор Д.Сэрдарам, Замын цагдаагийн албаны СБД-ийн ЗЦХ-ийн Техник замын хяналтын мэргэжилтэн У.Дэлгэрхишиг, НСУГ-ын мэргэжилтэн Б.Мөнгөнтүлхүүр нар оролцлоо.

Арга хэмжээг проректор П.Жаргалтуяа нээлээ тэрээр ШУТИС-ийн зүгээс шинэ оюутны сурах үйл ажиллагааг дэмжиж, туслах мэдээллээр хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын түүхийн хичээлээр дамжуулан “Хотын соёл” аяны арга хэмжээг лекц, семинарын хэлбэрээр зохион байгуулан ажилладаг уламжлалтай үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн оюутанд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулж Монголын түүхийн хичээлийн төлөвлөгөөнд хотын соёл сэдвийг оруулсан БуХС-ийн хамт олон болон НСУГ, ЗЦА-ны хамт олонд талархал илэрхийлж оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүслээ.
БуХС-ийн хүмүүнлэгийн салбарын эрхлэгч доктор, профессор Н.Галиймаа оюутнуудад хотын соёлтой иргэн хүн болох, бие дааж амьдрахад анхаарах зүйлүүд цаашлаад идэвхтэй суралцах талаар хэлж, оюутнууддаа амжилт хүслээ.

НСУГ-ын Мэргэжилтэн Б.Мөнгөнтүлхүүр “Хотын соёл” лекцийг уншлаа, ЗЦА-ны мэргэжилтэн У.Дэлгэрхишиг “Замын хөдөлгөөний соёл” лекц уншиж замын хөдөлгөөнд дүрмээ баримтлахгүйгээс гарч буй аваар ослын талаарх бичлэг, сэрэмжлүүлгийг хүргэв. Монголын түүхийн багш доктор Д.Сэрдарам оюутнуудаас асуулт асууж асуултанд зөв хариулсан оюутныг өөрийн хичээлдээ хэрэгжүүлдэг урамшууллын системийн дагуу 1$-оор урамшуулав. Нийт 10 гаруй оюутанд урамшуулал олголоо.
“Хотын соёл” аяны лекц 2016 оны 10 сарын 17-21 ны хооронд үргэлжилнэ.
“Хотын соёл” аяны семинар 2016 оны 24-28 ны хооронд явагдана.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа