Механик, тээврийн сургууль, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс, мөн дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хичээлийн жилийн улирал бүр оюутнуудын дунд архи, тамхи согтууруулах ундаа, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай холбогдох хууль тогтоомжийн талаар нээлттэй лекц, яриа таниулцуулгыг явуулж ирсэн.

Энэ хичээлийн жилд тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-67 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2016.10.07-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн мөрдөн байцаах тасгийн ахлах дэслэгч Ш.Батзориг, ахмад Д.Нямрагчаа, ХУД-ийн “Цагдаагийн газар”-ын 1-р хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Н.Сүхбаатар, 3 дугаар хорооны цагдаа дэд ахлагч Ц.Ган-Эрдэнэ, олон нийттэй харилцах цагдаагийн ажилтан Д.Нарангэрэл, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн кабинетийн эмч Х.Энхээ, сэтгэцийн эрүүл мэндийн кабинетийн эмч Ц.Оюунчимэг нартай хамтран I-IV курсын оюутнуудын дунд архи, согтууруулах ундаа, хар тамхи, сэтгэцэт нөлөөт бодисын хэрэглээний хор нөлөө, холбогдох хууль тогтоомжийн талаар нээлттэй лекц, яриа танилцуулгыг хөтөлбөрийн дагуу зохион явууллаа.

Тус нээлттэй хэлэлцүүлэгт Механик, тээврийн сургуулийн нийт 285 оюутан оролцож, мэдээлэл сонсож, санал бодлоо солилцсон бөгөөд энэхүү арга хэмжээ нь оюутнуудад хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн тухай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой түвшиний ойлголт, мэдлэгтэй болгоход чиглэсэн чухал ач холбогдолтой ажил боллоо.

Цаашид дээрх байгууллагуудтай хамтарсан нээлттэй лекц, яриа таниулгыг хичээлийн жилийн улирал бүрт зохион байгуулж ажиллахаар боллоо.
Механик, тээврийн сургууль
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа