ГХИ-ийн Ази судлалын тэнхимээс 2016 оны 10 дугаар 14-ний өдөр МехТС-д 14 дэх удаагийн Солонгос хэлний “Хангыль үсгийн баяр”-ын өдрийг зохион явууллаа. Тус өдөрлөгт ГХИ болон МехТС-ийн багш оюутнууд оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ГХИ-ийн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “ШУТИС-ийн МХТС болон МехТС Солонгосын Сүн Чон Хяны их сургуультай хамтран ажиллаж 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт хамрагдах оюутны тоо улам бүр нэмэгдэж байна. Энэхүү өдөрлөгт ГХИ-ийн Солонгос судлалын оюутнууд, МехТС, МХТС-ийн хөтөлбөрийн оюутнууд мөн Данкуук их сургуулиас манай сургуульд хүрэлцэн ирж Монгол хэл сурч буй Солонгос оюутнууд монгол дуу дууллаа. Хангыль үсгийн баярыг жил бүр уламжлал болгон тэмдэглэж Солонгос хэл, соёлын сэтгэл татам байдлыг харуулах зорилготой” гэлээ. Түүнчлэн оролцож буй бүх багш, оюутнуудад ажил, сурлагын өндөр амжилт хүсэв.

Хангыль үсгийн баяраар оюутнууд баг болж ханын сонин гаргаж түүнийгээ тайлбарлан, кимбаб хийж, таэквондогийн үзүүлбэр болон Солонгос үндэсний бүжиг бүжиглэж сонирхууллаа. Өдөрлөгийн төгсгөлд МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат хаалтын үг хэлж тус өдөрлөгийг зохион байгуулсан багш нар болон оролцсон бүх оюутнуудад талархал илэрхийлэн амжилт хүслээ.


ШУТИС Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллана
ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүртээлээ
ШУТИС, Тайваны үндэсний төв их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
ТДША-наас “Их сургуулийн ирээдүй: Дижитал орчин ба бүтээмжийн шинэ соёл” нээлттэй семинар зохион байгууллаа