Гэмт хэрэг, хэв журмын зөрчилөөс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс урьдчилан сэргийлэх лекц болон бэлгийн замын халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх сэдэвт лекц ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагт боллоо.

Тус лекцэнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашмаа, Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч С.Батзориг нар оюутан суралцагчдад “Хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр лекц уншиж энэ төрлийн гэмт хэрэг, хууль тогтоомжийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн СБД-ийн VI хорооны хэсгийн байцаагч, дэслэгч Д.Бат-Орших, VI хорооны цагдаа дэд ахлагч Б.Ууганбаяр нар оюутнуудад гэмт хэрэг, хэв журмын зөрчилөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийлээ.
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Оюун “Бэлгийн замын халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх” талаар лекцийг уншлаа.
Мөн Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн “Архи тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл”-ийн талаар оюутнуудад дэлгэрэнгүй танилцуулгыг хийж цаашид ХДХB/ДОХ-ын шинжилгээ болон мансууруулах бодисыг хэрэглэсэн эсэхийг тогтоох шинжилгээг үнэ төлбөргүй хийх, архи, тамхи, хар тамхины хор хөнөөлийн талаар лекцийг оюутнуудад хүргэхэд хамтран ажиллах санал ирүүлсэн болно.
Тус лекцэнд БАС-105, ГУУС-26, ҮТС-22, ЭХС-55, ХШУС-10, ГХИ-9, Коосен загварын ТДС-ийн 10 суралцагч нийт 237 оюутан хамрагдлаа.
Мөн Механик, тээврийн сургуулийн лекцийн танхимд Архи, тамхины хор хөнөөл болон хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх талаар лекц 2016 оны 10 дугаар сарын 07-ны 11 цагт болж өнгөрлөө.

Тус лекцэнд ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч архи, тамхины хор хөнөөлийн талаар лекц уншиж ХУД-ын 5 хорооны хэсгийн байцаагч нар гэмт хэрэг, хэв журмын зөрчилөөс урьдчилан сэргийлэх болон хууль тогтоомжийн талаар жишээ баримт дээр тайлбарлаж өгөв. Мөн Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч С.Батзориг оюутан суралцагчдад “Хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр лекц уншиж энэ төрлийн гэмт хэрэг, хууль тогтоомжийн талаар яриа таниулга хийв. Тус лекцэнд МеХТС-ийн 285 гаруй оюутан, суралцагчид оролцлоо.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа