Тэтгэлэг олгогчдын өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цагт ШУТИС-ийн Төв байр Хурлын танхимд болж өнгөрлөө. Өдөрлөгийн үйл ажиллагааг Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун нээж үг хэллээ.

ШУТИС-иас оюутнуудад олгодог тэтгэлэг хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө мэдээллийг ОХҮА-ны мэргэжилтэн Х.Оюунхишиг оюутнуудад дэлгэрэнгүй өгөв. Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад болон дотоодын байгууллагуудаас олгодог тэтгэлэг хөтөлбөрийн мэдээлэл танилцуулгыг ГХХА-ны мэргэжилтэн М.Болортуяа хийв. Өдөрлөгийн үеэр 2015 оны Сумитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг авсан ГУУС-ийн оюутан Г.Ууганзаяа тэтгэлэгт хамрагдсан туршлагаасаа оюутнуудад хүргэлээ.
Мөн ОХҮА-наас зохион байгуулж буй сургалт, үйл ажиллагаа, урамшуулал, клубийн үйл ажиллагаа болон лекц сургалтын талаар ОХҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа дэлгэрэнгүй танилцуулан сурталчилав.
Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил эрхлэх боломжийн талаар зөвлөгөө мэдээллийг ОХҮА-ны мэргэжилтэн Э.Баярмаа өглөө.

Оюу толгой ХХК-ны сургалт хариуцсан ажилтан Я.Удвал Оюу толгой уурхайн талаар оюутнуудад дэлгэрэнгүй танилцуулж 2016 оны Оюу толгой ХХК-ны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлага тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудад зөвлөгөө өглөө.

Өдөрлөгийн төгсгөлд Хаан банкны арга хэмжээ, нийгмийн хариуцлага хариуцсан ажилтан Д.Алдар “Хаан банкны нэрэмжит тэтгэлэг”-т хөтөлбөр болон тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан оюутны дунд зохиогддог арга хэмжээний талаар танилцуулгыг оюутнуудад хийлээ.

Өдөрлөгийн үеэр Дуулаачийн клуб, Хөтлөгчийн клуб, Хос Уянга цэнгээнт бүжгийн клубийн оюутнууд идэвхитэй оролцож нийт 80 гаруй оюутнууд оролцлоо.
Оюутолгой ХХК-ны тэтгэлэг хөтөлбөр хариуцсан ажилтан Ё.Лхамаагийн өгсөн CV хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа