ОХҮА-наас ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад мэргэжлээ зөвсонгоход нь туслах, ШУТИС-ийн элсэлт авч буй мэргэжлийг сурталчлах, насан туршийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ШУТИС-ийн номын сантай танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Проректор П.Жаргалтуяа, СБЧА-ны мэргэжилтэн Д.Батдорж, ЭХС-ийн дэд профессор Б.Сэргэлэн нар оролцож оюутнуудад мэргэжил сонголт, насан туршийн боловсролын талаар мэдээллийг хүргэлээ.

ШУТИС-ийн авъяаслаг оюутнууд Д.Булгантамир морин хуурын аялгуу, цэнгээнт бүжгийн “Хос уянга” клубийн оюутнууд, “Бөртэ чонын үрс” хамтлаг мэндчилгээ дэвшүүллээ. Номын сангийн ахлах мэргэжилтэн Э.Энхтүвшин, Мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг нар номын санг танилцуулан ажиллав.

Арга хэмжээнд: Нийслэлийн 1, 96, 75, 52 зэрэг сургуулиудын сурагчид, сурагчдын холбоо хамтран ажиллаа.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв