ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэн бүс нутагт их сургуулийн жишиг үйлчилгээг үзүүлж буй бүрэлдэхүүн сургуулийн нэг юм.
Анх 1991 онд “Машин үйлдвэрлэлийн технологи”, “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи”, “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи”болон "Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер" гэсэн 4 мэргэжлээр, 7 багш, 100 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр манай сургууль бакалаврын 13 багц хөтөлбөрийн 23 мэргэжлээр, магистрын 13 мэргэжлээр, докторын 1 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 7200 бакалавр, 413 магистр зэрэгтэй инженер технологчдыг бэлтгэж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирлээ.
Бид төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойгоор шинэ хичээлийн байрыг барих шавыг тавьж байсан бол өнөөдөр биелэлээ олж 25 жилийн ойн босгон дээр 1600 оюутны хичээлийн байрыг ашиглалтанд оруулж эрдмийн их өргөөний үүдээ нээлээ.
Ойн хүрээнд манай хамт олон 25 бүтээлч ажлыг амжилттай хийж, хэрэгжүүлж чадлаа. Үүний зарим нэгээс танилцуулбал:
Түүхт 25 жилийн ойн баярын үеэр захирлаар ажиллаж байсан док, проф С.Цэвэлийг ШУТИС-ийн “Хүндэт п-рофессор” цолоор, док, проф Я.Зэнээмэдэр, док, проф Д.Лханаг нарыг ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар, ШУТИС-ийн ДаТС-д үр бүтээлтэй ажилласан док, проф Ч.Дэндэвдорж, док, проф П.Эрдэнэбат нарыг ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилтан, ажилчдыг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг, БСШУСЯ-ны “Жуух бичиг”, “Найрамдлын Дархан” тэмдэг, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Жуух бичиг”, Дархан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн баярын үйл ажиллагаанд уригдан ирж оролцсон ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хамт олон, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамт олон, хамтран ажилладаг байгууллага аж ахуйн нэгжүүдэд болон үе үеийн төгсөгч нартаа талархал илэрхийлье.
Сургуулийн Захиргаа
Эрдмийн зөвлөл
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ