ОХУ-ын ШУА-ийн СС-ын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн захирал Академич Бычков Игорь Вячеславович, Хөрс судлалын институтын захирал, доктор Гладкочуб Дмитрий Петрович, Эрхүүгийн химийн хүрээлэнгийн захирал доктор Иванов Андрей Викторович, Эрхүүгийн Зам, харилцаа холбооны улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор доктор, профессор Каргапольцев Сергей Константинович нар 2016 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүд ШУТИС дээр ажлын айлчлал хийлээ.

ОХУ-ын төлөөлөгчид ажлын айлчлалын үеээр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, СБЧА-ны дарга Д.Ганхуяг, ЭША-ны дарга Х.Отгон-Эрдэнэ, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох нартай уулзаж эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-д аспирантурт болон мэргэжил дээшлүүлэх сургалтад багш, судлаачдыг хамруулах талаар ярилцаж хамтран ажиллахаар болов.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв