
ШУТИС олон зүйлд анхдагч болдог. Багш нэг бүрээ хөгжүүлэх зорилготойгоор ШУТИС-ийн Ректорын тушаалаар 2015 оны 11-р сард Багшийн хөгжлийн төв байгуулагдсан нь МУ-ны дээд боловсролын түүхэнд байгуулагдаж байгаа Их Дээд Сургуулийн багш нарын хөгжилд чиглэсэн анхны захиргааны байгууллага боллоо.
Багшийн хөгжлийн төв үйл ажиллагаагаа ил тод байлгах, багш нарыг агуулгаар баян мэдээ мэдээллээр хангаж, хамтран ажиллах зорилгоор албан ёсны вэб сайтыг 2016 оны 9-р сарын 1-ны өдөр албан ёсоор нээлээ.
Багш ТА төвийнхөө вэб сайтад өдөр бүр зочилсноор:
Манай вэб сайтны ЗОЧИН булангийн “Анхны Зочин” ШУА-ийн жинхэнэ гишүүн, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдай багштай хийсэн ярилцлагыг таалан уншаарай.
ШУТИС-н багш та хөгжлийн төвийнхөө вэб сайтад Тавтай Морил!
Вэб сайтын хаяг: http://fdc.edu.mn/
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа