Багшийн хөгжлийн төвийн 2016-2017 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны салхийг хагалан “Today you lead the university Tomorrow your student will lead the world” сэдэвт уулзалт семинар амжилттай болж өнгөрлөө.
Семинарыг ШУТИС-ийн Ректор Доктор (PhD), Профессор Б.Очирбат нээж үг хэлэв. Ректор Б.Очирбат хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт багш нарт хүргэж эхэлсэн яриагаа “Шинэ багш нараа сайн ажиллаж, сайн багш болно гэдэгт итгэж байна” гэсэн ерөөлийн үгээр төгсгөв.
Анх удаа болж буй энэ семинарт: Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбарын Зөвлөх профессор, Олон улсын Геологийн холбооны дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны доктор (ScD), Профессор О.Гэрэл урилгаар “Их сургуулийн багш: үүрэг ба үйл ажиллагаа” сэдэвт лекц уншлаа. Мөн Захиргаа Мониторингийн газар /Дэд дарга Б.Арвинбаяр/ Сургалтын бодлого чанарын алба /ахлах мэргэжилтэн Д.Мөнхсайхан/, Эрдэм шинжилгээний алба /ЭША-ны албаны дарга Доктор (PhD) Х.Отгон-Эрдэнэ/, Оюутны хөгжил үйлчилгээний алба /ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа/ зэрэг албад, газар шинэ багш нарт мэдээлэл хийж хамтран ажиллах боломжуудыг танилцуулав.
Нарт ертөнцөд байхгүй Нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ.
Нийт багш нартаа хичээлийн шинэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ