АСЕМ-ийн 11 дүгээр чуулга-уулзалтын хүрээнд 2016 оны 7 дугаар сарын 4-6 нд Улаанбаатар хотноо болсон “Ази, Европын Түмний чуулган”-д 50 шахам орны иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагын нийт 500 гаруй төлөөлөгч оролцон хүн төрөлхтөний эрх тэгш, хүртэмжтэй хөгжлийн олон чухал асуудлыг хэлэлцэж, энэ талаар хоёр тивийн түмний хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа эрэлхийлэв.
Дэлхий нийтэд эдийн засгийн уналт, улс төр, энх тайвны зөрчил газар авч, хүний эрх, юуны өмнө “хүн бүр бие махбодийнхоо хэрэгцээний хамгийн доод түвшинг хангахад хүрэлцэхүйц, зохих шим тэжээл, найрлагатай бөгөөд эрүүл ахуйн ямар нэг аюул, эрсдэлгүй хүнс хоолтой байх” хүнсний эрхийг хангах асуудал тулгамдаж байна. Ийм учраас түмний чуулганы “Хүнсний аюулгүй байдал, тусгаар байдлыг ханган бэхжүүлэх стратеги” салбар хуралдаанаар хүнсний эрхийг бүрэн хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх арга замын талаар олон улсын байгууллага, иргэний хөдөлгөөн, ТББ, эрдэмтэд нухацтай хэлэлцэж, улс, гүрнүүдийн төрийн дээд удирдлагад дуу хоолойгоо тунхаглал хэлбэрээр хүргэсэн юм. Чуулганы хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаанаар “хүнсний бүрэн эрх- корпорацийн түрэмгийлэл”, “хүнсний бүрэн эрх-өмнөх сургамж, эрхээ нэхэх нь”, “хүнсний эрх-стратегийн зөвлөлгөөн” сэдвүүдээр нийт 12 илтгэл хэлэлцэж, оролцогсод санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв.
Чуулганы “Хүнсний бүрэн эрх-өмнөх сургамж, эрхээ нэхэх нь” хэлэлцүүлэгт Монголын Хүнсчдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн “Монгол улсын хүнсний аюулгүй байдлын өнөө ба ирээдүй” илтгэл тавьж, манай орны хүнсний нөөц, ХАА, хүнсний аж үйлдвэр, логистикийн аж ахй, хүнсний бодит хэрэглээ, хүртэмж, шим зүй, эрүүл ахуйн аюулгүй байдлын түвшингийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний дүнг танилцуулж, цаашид монгол хүний хүнсний эрхийг бүрэн хангахад төр, засаг, ТББ, иргэний хөдөлгөөн, бизнес, шинжлэх ухааны байгууллага, өрх, хувь хүний гүйцэтгэх үүрэг, хариуцлага, олон улсын хамтын ажиллагааны талаар тодорхой санал дэвшүүлэв.

Мэдээ бэлтгэсэн: ҮТС-ийн багш Ц.Сэлэнгэ
ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа