Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Механик, тээвэрийн сургууль, Теxник теxнологийн дээд сургууль, ШУТИС-ийн Коосэн загварын Технологийн сургуулиуд, Ус цаг цур орчны шинжилгээний газар, Чибагийн теxнологийн иx сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт чөлөөт хийн бөмбөлөг хөөргөн агаар мандалын 36км-ийн өндөрт аэрозолыг хэмжих туршилт, судалгааны ажлыг 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд хийв. Энэхүү хийн бөмбөлөгт тоосонцор хэмжих багажнаас гадна GPS, агаарын даралт, температур, чийг хэмжих багажийг тус тус суурилуулан хөөргөсөн. Судалгааны ажлыг хийхэд дэмжиж тусалсан ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш, Tеxнологийн дээд сургуулийн Монгол Коосэны захирал М.Сэргэлэн, ХШУС-ийн захирал Б.Буянтогтох нарт талархал илэрхийлье.
Газрын гадаргаас дээш 10-50 км хооронд орших Стратос-фер давхрага дотор туршилт хийнэ. Агаарын хэм -50 орчим хэмтэй байдаг ч салхигүй, үүлгүй хамгийн тогтуун давхрага гэгддэг. Энэ давхрага дотор орж ирэх солирийн бороо, сансарын биетийг илрүүлэх боломжийг энэ туршилт судалгаа харуулна.
Энэхүү туршилт судалгааны үр дүнд бид агаарын xийн бөмбөлөг хөөргөх, агаар мандлыг тандан судлаx, алсын зайн холбооны туршилт хийх зэрэг теxнологиудыг судлан нутагшуулаx, оюутан сурагчдыг дадлагажуулаx, үндэсний хүний нөөц бэлтгэx чухал ач холбогдолтой юм.
Чибагийн теxнологийн Иx сургуулийн судлаач багш нар:
ШУТИС-ийг төлөөлөн судалгааны ажилд оролцогчид:
Мэдээлэл бэлтгэсэн С.Туяа, Б.Булган
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ